ЗӨСТ
Аудио сургалт зохион байгууллаа
667

Өмнөговь аймгийн ЭМГ, ЗӨСТ болон БОЭТ хамтран өрх сумдын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт аудио сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд сум, өрхийн ЭМТ-ийн 141 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд “Халдварт өвчний өнөөгийн байдал”, “Хачигт халдвараас сэргийлэх, оношилгоо, эмчилгээ”, “Сорьц тээвэрлэх журам”, “Хачигт халдварын байгалийн голомт”, “Цочмог халдварт өвчин” зэрэг сэдвүүдээр аудио сургалт хийв.

Сургалтыг ЗӨСТ-ийн дарга Д.Алтанчимэг, халдвар судлагч эмч Б.Пүрэвжав, биологич Ш.Оюунтуяа, БОЭТ-ийн халдвартын эмч Давааноров, ЭМГ-ын халдвар судлагч Б.Нандинболор нар хамтран зохион явууллаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter