Таны мэдлэгт
Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүд (Neglected tropical diseases)
1141

Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүд (ХХӨ) нь янз бүрийн бүлэгт хамаарах халдварт өвчнүүд бөгөөд тропикийн ба субтропикийн бүсийн 149 орны тэрбум гаруй хүн амыг өвчлүүлж, хөгжиж буй эдийн засагт жил бүр олон тэрбум долларын алдагдлыг бий болгодог. Тухайн улсуудын мал, гэрийн тэжээвэр амьтад тэжээдэг, халдварын дамжуулагчидтай хавьтал болох магадлал өндөр, орчны эрүүл ахуй муу, ядуу, эмзэг бүлгийн хүмүүст ихэвчлэн тохиолддог.

Эдгээр өвчнүүдтэй тэмцэх, сэргийлэхэд нийгмийн эрүүл мэндийн зарим арга замуудыг цогц байдлаар хэрэгжүүлснээр амжилтад хүрдэг. Орон нутгийн тархвар зүйн холбогдолд тулгуурласан урьдчилан сэргийлэлт, хяналт, илрүүлгийн арга хэмжээнүүдийг тухайн газар нутагт нэвтрүүлэх шаардлагатай байдаг. ХХӨ-д хамаарах өвчлөлүүдийг бууруулах, 2020 хүртэл наад зах нь хоёр өвчнийг бүрэн устгах талаар ДЭМБ-с гаргасан ХХӨ-үүдийн замын зураглалыг дээрх орнууд өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгтэй байна.

2013 оны 05-р сард Дэлхийн эрүүл мэндийн Ассемблейн WHA66.12 тогтоолоор гишүүн орнууддаа эдгээр өвчнүүдтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, арга замаа нэгтгэх, хүн амын амьдрах орчин, эрүүл мэндийг сайжруулах төлөвлөгөөг эрчимжүүлэхийг уриалсан. ДЭМБ WHA66.12 тогтоолыг гишүүн орнууддаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Голлох өвчнүүд:

  • Buruli ulcer
  • Chagas disease
  • Dengue and Chikungunya
  • Dracunculiasis (guinea-worm disease)
  • Echinococcosis
  • Foodborne trematodiases
  • Human African trypanosomiasis (sleeping sickness)
  • Leishmaniasis
  • Leprosy (Hansen’s disease)
  • Lymphatic filariasis
  • Onchocerciasis (river blindness)
  • Rabies
  • Schistosomiasis
  • Soil-transmitted helminthiases
  • Taeniasis/Cysticercosis
  • Trachoma
  • Yaws (Endemic treponematoses)

2016 оны 05-р сарын 28-нд Дэлхийн эрүүл мэндийн Ассемблейн 69 дэх чуулганаар mycetoma-г ХХӨ болохыг тогтоосон байна. Мөн тогтоолоор ХХӨ-н ангилал зүй, шинжлэн судлах арга зүйн зааварчилгаа, зарим өвчнүүдийг нэмэлтээр ХХӨ-д оруулах асуудлуудыг шийдсэн байна.  

Энэ нь ядууралтай холбоотой халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүдийг мэдээлэх, сурталчлах, урьдчилан сэргийлэх, оношилгооны шинэ арга хөгжүүлэх болон хяналтын төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгааг харуулж байна.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter