Хөвсгөл аймгийн ЗӨСТ-өөс 2017 оны 06-р сарын 16-ны өдөр Хилийн цэргийн 0257-р ангийн ажилтан, албан хаагчид, хилийн заставын дарга нар нийт 32 албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн үйл ажиллагааг сурталчилж, зоонозын халдварт өвчин гэж юу вэ, ямар өвчнүүд байдаг, ажил үүргийн онцлогоос хамаарч халдвар авах, хил орчмын халдваруудын талаар мэдээлэл өглөө. Мөн зоонозын халдварт өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн энэ өвчнүүдээс хамгаалах талаар мэдээллээ. Мөн тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдваруудаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, санамж хуудсуудыг тараалаа.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Tag Сургалт