ЗӨСТ
Архангай аймагт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт боллоо
2455

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдан  “Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжиж байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлтэнд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат болон Нэгдүгээр төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС, ЗӨСҮТ, ГССҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, Геронтологийн үндэсний төвийн удирдлагууд болон нарийн мэргэжлийн эмч нар ирж оролцлоо. 2017 оны 06-р сарын 18-нд  Дэмид жанжны талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, үзлэг оношилгоо хийлээ. Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр Архангай аймгийн ЗӨСТ-өөс зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж, Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын ажилтнуудад “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа” сэдвээр сургалт хийлээ.

  

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.06.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter