Зоонозын өвчнүүд
Баруун нилийн халуурал
2643

Халуурал, тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл, тунгалгийн булчирхайн томролт, арьсан дээрхи тууралт, ховор тохиолдолд тархины эдийн үрэвслээр илэрдэг вирусын гаралтай цочимог халдварт өвчин юм.

Үүсгэгч

Өвчний үүсгэгч нь Тогавирусын овгийн Flavivirus -ийн бүлгийн В хэсэгт багтдаг, дугуй хэлбэртэй 40-60 нм хэмжээтэй ДНХ агуулсан хамгийн өргөн тархсан вирус юм. Тэсвэрлэх чанар нь 56 хэмээс дээш хэмд 30 минутын дотор үхдэг. Эфир, дезоксихолатад идэвхгүйждэг, хатаасан болон хөлдөөсөн орчинд сайн хадгалагддаг.

Тархалт 

Анх 1937 онд Угандад өвчтэй хүний цуснаас вирусийг анх удаа ялгажээ. Өрнөд Нилийн вирус нь Африк, Хойд Америк, Европ, Ойрх дорнод Энэтхэгт хаа сайгүй тархсан ба Канад, Чех, Египет, Франц, Энэтхэг, Израиль, Румын, АНУ-д халдварын дэгдэлтүүд гарч байсан. Баруун Нилийн вирус нь адуунд энцефалит үүсгэх ба зарим шувуунд, ялангуяа Америкийн хэрээнд үхлийн аюулт энцефалит үүсгэдэг.

Монгол орны Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн зарим сумдын нутгаас олзворлосон мэрэгч амьтдаас баруун нилийн чичрэг өвчний вирусыг илрүүлж, байгалийн голомттойг тогтоосон байна.

Тархвар судлал

Халдварын эх уурхай: Халдварын эх уурхай нь зэрлэг болон гэрийн тэжээвэр шувууд, гол дамжуулагч нь цус сорогч шумуул юм.

Халдвар дамжих зам: Халдварлагдсан шумуулд хазуулж өвчилнө. Цусаар дамжина .

Нууц үе: 2-3 хоног ба 5-15 хоног хүртэл үргэлжилнэ.

Эмнэлзүйн шинж тэмдэг

Өвчин ихэвчлэн цочмог эхэлж 38-40 хэм хүртэл халуурч, чичрүүдэс хүрнэ. Халууралын үе нь 5-7 хоногоос 14 хоног хүртэл үргэлжилнэ. Тунгалгийн булчирхайн томролт, толбот гүвдрүүт тууралт юм. Хордлогын шинж тэмдэг маш хүчтэй толгой өвдөх, ихэвчлэн дух, нүд орчмын болон бүх биеийн булчингийн өвдөлтөөр илэрдэг. Хордлоготой холбоотойгоор нойрмоглох, хоолонд дургүй болох, олон удаа бөөлжих, зүрхээр өвдөх шинж гарна.

Мөн цусархагийн шинжүүд нүүр улайх, нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, хатуу зөөлөн тагнайн салст улайдаг. Эрүү, чих, хүзүү, суганы 2 талын тунгалгийн булчирхайнууд томрох шинж тэмдэг илэрнэ.

Оношилгоо

Лабораторийн шинжилгээнд ийлдэс судлал, молекул биологийн болон вирүс өсгөвөрлөх аргуудыг ашигладаг.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Өвчний үүсгэгчийг ийлдэс судлал, молекул биологийн аргаар шинжилэ IgM, IgG-г илрүүлэн, өвөрмөц РНХ-г тодорхойлж, вирусийг өсгөвөрлөх шинжилгээ хийнэ. Халдварын сэжигтэй өвчтөнөөс шинж тэмдэг эхэлснээс хойш 8 хоногийн дотор, эдгэрэлтийн шатанд 14-21 хоногийн дараа хос ийлдэс, өвчний хурц үед нугасны ус авч хуурай мөстэй орчинд тээвэрлэнэ. Цуглуусан сорьцыг 48 цагийн дотор лабораторид хүргэх бол 0-40С –д, 48 цагаас дээш хугацааны дараа лабораторид хүргэх бол -700С-д хадгална.

Сэргийлэлт

  • Голомтот нутагт шумуул устгах
  • Унтлагын өрөөний цонх, хаалгыг шумуул орохгүйгээр тороор сайтар битүүлэх
  • Халдвар дамжих арга зам, халдвартай байж болзогүй эрсдэлээс сэргийлэх талаар хүн амд сургалт сурталчилгаа хийх
  • Шумуулыг усан онгоц, агаарын болон газрын тээврээр зөөвөрлөгдөхөөс сэргийлэх.
  • Биеийн ил орших хэсгүүдэд хамгаалах тос түрхэх
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter