Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн халдвар судлагч эмч Д.Эрдэнэчимэг ЭМГ-ын НЭМ-ийн хэлтэстэй хамтран Мөрөн сумын сургууль, цэцэрлэгийн эмч нарт ЗӨСҮТ-ийн 2017 оны 11-р сарын 08-ны 16/11 тоот зөвлөмж, ДЭМБ-аас гаргасан “Багш хөтөч” гарын авлагын дагуу сургалт зохион байгууллаа. Сургалт аймгийн ЭМГ-ын сургалтын танхимд болж, нийт 28 эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ ажлын хүрээнд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж, ЗӨСТ-ийн ажиллагсдад танилцуулж төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж эхэллээ.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.01.12