ЗӨСТ
Өмнөговь аймагт сургалт зохион байгуулагдлаа
763

2018 оны 01-р сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ЗДТГ-т “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам” сэдвээр сургалт хэлцүүлэг зохион явууллаа.
Уг сургалтад Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн төлөөлөл болох 8 байгууллагын 15 мэргэжилтэн оролцож, шинэ журмын талаарх танилцуулгатай танилцаж, мэдээлэл солилцлоо. Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, шинэ шатанд хөгжил дэвшилтэйгээ хамт урагш ахих таатай боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцсэн үр дүнтэй сургалт боллоо. Цаашид энэхүү сургалтыг өргөн хүрээтэй хийхээр шийдлээ.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.01.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter