Цаг үеийн
Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөний зөвлөмж гаргаж, аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүдэд хүргүүллээ
715

“Ёс зүй, хариуцлага, тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь” сэдэвт Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнд ЭМ-ийн сайд, ЭМЯ-ны мэргэжилтнүүд, Мал эмнэлэг үржлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЗӨСҮТ, 15 аймгийн ЗӨСТ-ийн дарга, мэргэжилтнүүд оролцож, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хэлэлцэж, 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.
Зөвлөгөөнд оролцогчдын саналыг үндэслэн 2018 онд “Ёс зүй, хариуцлага, тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх” зорилт дэвшүүлж, зоонозын халдварт өвчний бодлого чиглэл, нөхцөл байдлын онцлогийг орон нутгийн бүтэц зохион байгуулалтад тохируулан менежмент хийж дараах 4 чиглэлээр зөвлөмж боловсруулан хүргүүллээ.

  1. Удирдлага, зохион байгуулалт
  2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
  3. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх
  4. Эрдэм шинжилгээ, судалгаа

Нийтлэсэн огноо: 2018.03.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter