ЗӨСТ
Бруцеллёзын  тандалт судалгаа хийлээ
1495

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2018 оны 05-р сарын 30-аас 06-р сарын 25 хүртэл хүн амын дунд бруцеллёз өвчний тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ. Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн амаас бруцеллёз өвчний асуумж судалгаа авч, Хан-Уул дүүрэг, Хан-Уулын Жаргалант тосгон, Багануур дүүрэг, Төв аймгийн Мөнгөнморьт, Баянчандмань, Батсүмбэр сумдын иргэдээс нийт 160 цусны сорьц цуглууллаа. Тус судалгаанд хамрагдсан ард иргэдийн бруцеллёз өвчний  талаарх мэдлэгийн түвшин 42.85%, тус өвчнөөс өөрийгөө сэргийлэх дадал, хандлага нь 44%  байгаа нь  зоонозын халдварт өвчний талаар мэдлэг хандлага дутмаг болохыг харуулж байна. Нийт цусны сорьцын 52.5% нь эерэг дүн илэрсэн нь тус нутгуудаар бруцеллёзын халдварын тархалт өндөр хувьтай байгаа нь харагдаж байна.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.07.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter