• Цаг үеийн
    Онош үгүйсгэгдлээ

    2019 оны 05-р сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд тарваган тахлын сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдсэний дагуу лабораторийн шинжилгээний хариу молекул биологийн аргаар батлагдах хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоон хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан. 2019 оны 05-р сарын 06-ны өдрийн 13:15 цагт лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдлээ. Нийтлэгдсэн огноо: 2019.05.06

    1318
  • Цаг үеийн
    Увс аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдолд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээлэл

    Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлсэн. Аймгийн онцгой комисс хуралдаж, үйл ажиллагааны чиглэлийг гаргаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Нэгдүгээр хавьтлуудыг илрүүлэх тархвар зүйн судалгаа эхэлсэн. Одоогоор нэгдүгээр хавьтлын 16 хүн байгааг илрүүлж, хавьтлын дэлгэрэнгүй судалгаа хийж байна. Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт хамтарсан мэргэжлийн баг голомтын судалгаа хийж, хариу арга хэмжээг ...read more →

    1064
  • Цаг үеийн
    Увс аймгийн Улаангом суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    Увс аймгийн Улаангом суманд 2019 оны 05-р сарын 05-ны өдөр тарваган тахал өвчний сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдлээ. Үүний дагуу Увс аймгийн ЗӨСТ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд шинжилгээ авч, онош тодруулах болон тархвар зүйн судалгаа эхлүүлэн ажиллаж байна. ЗӨСҮТ-өөс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ба иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Хууль тогтоомжид зааснаар тарвага ...read more →

    1405
  • Шувууны томуу
    Шувууны томуугийн халдварын мэдээ (2019.05.01)

    НЭГ. Шувууны томуугийн А хүрээний вирусийн хүн ба шувууны өвчлөлийн хураангуй мэдээлэл: 2019 оны 04-р сарын 16-аас 05-р сарын 01-ний өдрийн байдлаар БНХАУ-д А хүрээний вирусээр үүсгэгдсэн хүний өвчлөлийн нэг тохиолдол ба шувууны өвчлөлийн нийт 10 удаагийн дэгдэлт Тайвань (9), Камбожи (1) улсад бүртгэгдсэн байна (Хүснэгт 2). Дэлгэрэнгүй

    2740
  • Зөвлөгөө
    Тарваган тахал өвчний үед илрэх шинж тэмдэг

    Манай улсын Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймгуудад сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан идэвхтэй голомттой байна. Иймд эдгээр нутгуудад ажиллаж амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна.  

    11474
  • ЗӨСТ
    Архангайн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийлээ

    Архангай аймгийн ЗӨСТ-ийн 2019 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээг 2019 оны 04-р сарын 28-аас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт хийлээ. Уг шинжилгээгээр дээрх сумын нутаг дэвсгэрт хачиг их тархалттай биоптопыг сонгон 7 цэгт газрыг хамруулан газрын гадаргуу болон бог, бод малаас 371 Der.nuttalli зүйлийн   хачиг дээжлэв. Мөн голомтот   нутгийн эрсдэлтэй бүлгийн ...read more →

    889
  • ЗӨСТ
    Сэлэнгэ ЗӨСТ нээлттэй хаалганы өдөрт оролцлоо

    Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг 2019 он 04-р сарын 30-ны өдөр Сэлэнгэ ОУХТ-д зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв иргэдэд “Зоонозын халдварт өвчнүүд” сэдвээр эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг хийж, санамж хуудас тараан ажиллалаа. Мөн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулан хачигт энцефалитын вакциныг эрсдэлт бүлгийн ...read more →

    848
  • Цаг үеийн
    Тарваган тахлын “болзошгүй” тохиолдол бүртгэгдлээ

    Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд тарваган тахлын “болзошгүй” 2 тохиолдол бүртгэгдэж нас барсан бөгөөд үүссэн нөхцөл байдлын хүрээнд Улсын онцгой комиссын шуурхай бүлэг болон Эрүүл мэндийн яамны томилсон баг бүрэлдэхүүн газар дээр нь очиж, тархвар судлалын холбогдлыг тогтоох, онош тодруулахаар лабораторийн шинжилгээ хийн ажиллаж байна. Нөхцөл байдалтай холбогдуулан иргэдэд ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргэж байна. Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, ...read more →

    1512
  • ЗӨСТ
    Хачгаар дамжих халдвараас сэргийлэх сургалт зохион байгууллаа

    Хачгаар дамжих халдварын улиралчлалтай холбогдуулан Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран  “Хачгаар дамжих халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх, биед шигдсэн хачгийг сугалж авах” сэдвээр 80 гаруй иргэд, үйлчлүүлэгчдэд сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр иргэдийн сонирхсон асуултад хариулж, хачгаар дамжих халдвараас сэргийлэх гарын авлага тараалаа. Дундговь ...read more →

    963
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter