2024 ОНЫ ОЛОЛТ АМЖИЛТ: №4 Зоонозын халдварт өвчний тусламж үйлчилгээний чадавхыг бүсчлэн хөгжүүлэх жилийн хүрээнд
АХБ, ЯБЯС-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй МОН-9218 төслөөр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
АХБ, ЯБЯС-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй МОН-9218 төслөөр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
2024 онд Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээний чадавхыг бүсчлэн хөгжүүлэх нь” жил болгон зарласантай холбоотойгоор Нийслэл, аймгийн ЗӨСТ-үүдийг Молекул биологийн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж, аймаг орон нутагт зоонозын халдварт өвчний оношийг анх удаа хурдан шуурхай оношлох чадавхыг бүрдүүлснээр эрүүл мэндийн салбарын төвлөрлийг сааруулах бодлого чиглэл, сорьц тээвэрлэлт, ...read more →
Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь 2024 онд ОХУ, БНХАУ, АНУ-ын гадаадын хамтын ажиллагаат байгууллагуудтай хамтран нийт 9 удаагийн тандалт судалгааг, УМЭАЦТЛ, МЭЕГ зэрэг байгууллагуудтай болон дангаар 7 удаагийн тандалт судалгааг тус тус зохион байгууллаа. Эдгээр тандалт судалгаагаар бид нийт 12 зоонозын халдварт өвчнийг судлах зорилгоор 14 аймгийн 35 сумдын нутаг дэвсгэрийг хамруулсан ба нийт ...read more →
1. Гадаад хөрөнгө оруулалтаар ОХУ, АНУ, Олон улсын Атомын энергийн комисс, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламж, АНУ-ын Флорида их сургууль, НҮБ-ын хүүхдийн сан зэрэг байгууллагуудын дэмжлэгээр нийт 4.5 тэрбум төгрөг бүхий тоног төхөөрөмжийг хандив тусламжаар салбарын хэмжээнд бүрдүүлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүллээ. 2. ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ-ын Флорида их сургууль, ДЭМБ, Цөмийн энергийн ...read more →
ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2024 оны 12 сарын 12-13 ны өдрүүдэд “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Зүүн Европ, Төв, Өмнөд, Зүүн, Зүүн өмнөд Ази, Африк зэрэг 25 орны 150 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, эрдэм шинжилгээ судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүллээ. Тус эрдэм шинжилгээний хуралд 104 илтгэлээр халдварт өвчний тандалт, өнөөгийн байдал, вакцин, ...read more →
БНХАУ-ын Хайнан мужийн Хайкөү хотод “Торгоны зам“ сэдвийн хүрээнд “Дамжуулагчаар дамжих халдварын хяналт” сэдэвт сургалт 2024 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг сургалтад Камбожи, Лаос, Австрали, Канад, Вьетнам, Филлипин, Мьянмар, Монгол улс оролцов. Сургалтаар “Нэг эрүүл мэнд” хандлагын үзэл баримтлалын доор Ази-Номхон далайн бүсийн орны дамжуулагчаар дамжих халдварт ...read more →
Монгол оронд бүртгэгдсэн шувууны томуугийн сэжигтэй тохиолдлын мэдээлэл: 2024 оны 11 дугаар сарын 05-аас 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд шувууны томуугийн холбогдолтой өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дэлгэрэнгүй Нийтэлсэн огноо:2024.12.05
Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлье. #Хариуцлагатай_эзэн_байя. Нийтлэгдсэн огноо: 2024.11.29
Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтын ажиллагааны хүрээнд ”Тарваган тахал өвчний хил дамнасан байгалийн голомт Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр” 2023-2025 онд хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тарваган тахал болон бусад байгалийн голомтот халдваруудын эпизоотологи, эпизоот, лабораторийн оношилгооны тулгамдсан асуудлууд” сэдэвт мэргэжил дээшлүүлэх онол, дадлага ...read more →
Хүний папиллома вирусийн халдвар гол төлөв бэлгийн замаар дамжина. (Тэр дундаа аман болон аман бус хавьтлаар) Төрөх үед эхээс хүүхдэд дамжих эрсдэлтэй. Бэлгийн анхны хавьтлаар халдвар авах эрсдэл өндөр бөгөөд халдвар авсан ихэнх тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй. Нийтэлсэн огноо: 2024.11.14