-
Товч мэдээ -
ЗӨСТ 1 сар 7, 2022 Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн хамт олон шагнагдлаа
Монгол улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн дарга Ц.Гэрэлмаа төрийн дээд шагнал “Алтан гадас ” одонгоор шагнагдлаа. Мөн ажил үйлчилгээгээрээ тэргүүлж, ариутгагч Ч.Алтанхүү Эрүүл мэндийн салбарын 2021 оны “Үйлчилгээний шилдэг ажилтан”-аар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Нийтлэгдсэн огноо: 2022.01.07
-
Зоонозын өвчин 1 сар 7, 2022 Шувууны томуугийн халдварын мэдээ (2022.01.07)
НЭГ. Шувууны томуугийн А хүрээний вирусын шувууны өвчлөлийн хураангуй мэдээлэл: 2021 оны 12-р сарын 24-өөс 2022 оны 01-р сарын 07-ны хооронд шувууны томуугийн А хүрээний вирус Израйль, Канада, Бүгд найрамдах Бенин, Португал, Болгар, Их Британи зэрэг улс орны газар нутагт хүний болон нүүдлийн, тэжээвэр шувуудын дунд бүртгэгдсэн (Дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгт 1, зураг 1 ээс харна ...read more →
-
ЗӨСТ 1 сар 6, 2022 Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд шагнагдлаа
Өмнөговь аймгийн ЗӨСТ нь 2021 онд олот, амжилтаар дүүрэн, цар тахлын хоёр дахь жилийг амжилттай даван тууллаа. Манай хамт олны дундаас Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор ахмад настан Ц.Авирмэд, Л.Маяа, Х.Дүгэр, Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медалиар ариутгагч Т.Насанжаргал нар шагнагдсан. ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр нян судлаач Д.Адъяасүрэн, ЗӨСҮТ-ийн “Хүндэт дэвтэр”-т биологич Г.Шүрэнцэцэг, Зоонозын салбар ...read more →
-
Онцлох 12 сар 24, 2021 Монгол Улсын Гавьяат цолоор шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Монгол улсад Орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн баярт өдрийг тохиолдуулан Зоонозын өвчин судлах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эмч нарт Монгол Улсын Гавьяат цол олголоо. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Анагаах ухааны доктор З.Адьяасүрэн, Д.Отгонбаатар, Н.Цэрэнбүжид, ...read more →
-
Зоонозын өвчин 12 сар 24, 2021 Шувууны томуугийн халдварын мэдээ (2021.12.24)
НЭГ. Шувууны томуугийн А хүрээний вирусын шувууны өвчлөлийн хураангуй мэдээлэл: 2021 оны 12-р сарын 09-24 ны хооронд шувууны томуугийн А хүрээний вирус Бельги, Пакистан, Орос, БНХАУ, Энэтхэг, Польш, Эстони, ХонгКонг, Франц, Фарерын арлууд, Дани зэрэг улс орны газар нутагт нүүдлийн болон тэжээвэр шувуудын дунд бүртгэгдсэн (Дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгт 1, зураг 1 ээс харна уу). Дэлгэрэнгүй
-
ЗӨСТ 12 сар 23, 2021 Сайнцагаан сумын нохдын дунд дотоод шимэгчийн халдваржилт тогтоох судалгаа хийлээ
Дундговь аймгийн ЗӨСТ-өөс нохойгоор дамжих халдварын тандалт судалгааг Сайнцагаан сумд гүйцэтгэлээ. Тус тандалт судалгааны хүрээнд Сайнцагаан сумын иргэдээс нохойгоор дамжих халдварын талаар мэдлэг хандлагын судалгааг авч, Сайнцагаан сумаас түүвэрлэсэн нохдын баасны 100 сорьцонд гельментийн өндөг илрүүлэх шинжилгээг хийхэд 4 сорьц (4%)-д Taeniidae –ийн өндөг илрэв. Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Нийтлэгдсэн огноо: 2021.12.23
-
Цаг үеийн 12 сар 9, 2021 “Нохойн популяцийн бэтгийн халдваржилтыг тогтооход копро эсрэг төрөгч илрүүлэх шинжилгээг ашиглах нь” төслийн үр дүнг танилцууллаа
Олон улсын Пробитас сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Нохойн популяцийн бэтгийн халдваржилтыг тогтооход копро эсрэг төрөгч илрүүлэх шинжилгээг ашиглах нь, 2019-2020” төслийн үйл ажиллагааны үр дүнгийн танилцуулга 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төвийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Танилцуулгын үеэр “БНХАУ-ын худалдааны ELISA оношлуурыг үнэлсэн үр дүн”, “Улаанбаатар хотын нохойн популяцид халдварласан бэтгийн үүсгэгчийн молекул биологийн ...read more →
-
Зоонозын өвчин 12 сар 9, 2021 Шувууны томуугийн халдварын мэдээ (2021.12.09)
НЭГ. Шувууны томуугийн А хүрээний вирусын шувууны өвчлөлийн хураангуй мэдээлэл: 2021 оны 11-р сарын 22-оос 12-р сарын 09-ний хооронд шувууны томуугийн А хүрээний вирус Герман, Болгар, Орос, БНХАУ зэрэг улс орны газар нутагт нүүдлийн болон тэжээвэр шувуудын дунд бүртгэгдсэн (Дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгт 1, зураг 1-ээс харна уу). Дэлгэрэнгүй
-
Цаг үеийн 12 сар 7, 2021 Шинжлэх ухааны ажилтны өдөрлөг зохион байгуулагдлаа
ЗӨСҮТ-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘Шинжлэх ухааны ажилтны өдөр’-т зориулсан өдөрлөг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр Биологийн ухааны доктор Д.Цэрэнноровын хөдөлмөр, алдарыг тэмдэглэж, төвөөс хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Нийтлэгдсэн огноо:2021.12.07




