• Цаг үеийн
    Mild Cosmetics-ийн хамт олон гоо сайхны бүтээгдэхүүн бэлгэллээ

    Коронавируст халдвар (COVID-19) дэлхий дахинаа тархаж буй энэ үед Mild Cosmetics хамт олон “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг тохиолдуулан халдварын голомтод үүрэг гүйцэтгэж буй Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нийт эмэгтэйчүүдэд сайхан сэтгэлийн гараа сунган гоо сайхны бүтээгдэхүүн бэлгэллээ. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Нийтлэгдсэн огноо: 2021-05-12

    1576
  • Ковид-19
    Инфодемик муруйг тэгшлэе

    Бид өдөр бүр COVID-19-ийн талаар асар их хэмжээний мэдээлэлтэй танилцаж байгаа боловч бүгд баталгаатай биш байдаг. Тиймээс мэдээллүүдийн ялгааг олж, буруу мэдээллийн тархалтыг зогсоох зарим зөвлөмжийг энд орууллаа. COVID-19-ийн улмаас бидний ихэнх нь үгийн сандаа эпидемиологи (тархвар судлал) гэсэн шинэ үгтэй болсон. Энэ бол хүн амын дунд халдвар хэрхэн тархах, түүнийг хэрхэн зогсоож, хянах тухай ...read more →

    15535
  • Таны мэдлэгт
    Коронавируст халдвар (COVID-19): Вирусийн эволюци

    Вирусийн мутац, өөрчлөлт гэж юуг хэлэх вэ? Вирус өөрийгөө дахин хуулбарлаж, олшруулах үед заримдаа маш бага хэмжээний алдаанууд гардаг. Энэ алдаа өөрчлөлтүүдийг мутац гэдэг. Нэг буюу хэд хэдэн шинэ мутацтай вирусийг анхны вирусын ‘хувилбар‘ гэж нэрлэдэг. Вирусийн тархалт ихсэх тусам өөрчлөлт ихэсдэг. Эдгээр өөрчлөлтүүд нь заримдаа анхны вирустэй харьцуулахад хүрээлэн буй орчиндоо илүү сайн дасан ...read more →

    2084
  • Цаг үеийн
    Олон улсын гэрэл зургийн уралдааны мэдээлэл

    Манай төвтэй хамтран ажилладаг ОХУ-ын Эрхүү хот дахь “Гэр бүлийн эрүүл мэнд, хүний ​​нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төв”-өөс Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан олон улсын гэрэл зургийн уралдааны мэдээллийг Монголд түгээн дэлгэрүүлж өгөхийг хүссэн тул та бүхэнд энэ мэдээллийг хүргэж байна. ОХУ-ын Холбооны улсын төсвийн эрдэм шинжилгээний байгууллагын ‘Гэр ...read more →

    1409
  • Таны мэдлэгт
    Анзаарагддаггүй өвчнүүдтэй тэмцсээр байна

    Хэдийгээр дэлхий даяар Covid-19 цар тахал үргэлжилсээр байгаа ч ДЭМБ-ын Ази, Номхон Далайн Баруун Эргийн бүсийн гишүүн орнууд өөрсдийн улс орондоо Анзаарагддаггүй өвчнүүдтэй тэмцсээр байна. Энэхүү үйл ажиллагааны мэдээллүүдээр бэлтгэгдсэн ‘News letter’ сэтгүүлийн ээлжит дугаар хэвлэгдэн гарсныг та бүхэнд хүргэж байна. Таалан соёрхоно уу. Эндээс унших

    1515
  • Цаг үеийн
    Цахим сургалт зохион байгууллаа

    Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг таслан зогсооход орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэж буй хариу арга хэмжээний багуудын чадавхыг сайжруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор цахим сургалт 2021 оны 04-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус сургалтын хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч нар COVID-19 халдварын үед голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх арга, технологи, ...read more →

    1593
  • Цаг үеийн
    Хачгаар дамжих халдвараас сэргийлэх тухай цахим сургалт хийлээ

    Хачгаар дамжих халдварын улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан ойн хээрийн түймэр болон бусад ажилд дайчлагдан голомтот бүс нутагт ажилладаг Онцгой байдлын газрын Үндэсний аврах бригадын ажилтан, албан хаагчдад хачигт хазуулахаас хэрхэн урьдчилан сэргийлэх, хачигт хазуулсан тохиолдолд яаралтай авах арга хэмжээ, хачигт энцефалитын вакцинд хамрагдах, яаралтай үед ийлдэс эмчилгээг хийлгэх, хачигт хазуулсан тохиолдолд биеэс хачгийг салгах аргыг ...read more →

    1321
  • Цаг үеийн
    Коронавируст халдварын голомтод ажиллаж байгаад хүндээр өвдсөн эмчдээ тусалцгаая

    Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч Б.Баасандорж нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд III/15-нд короновируст халдвар /ковид-19/-ын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш тус суманд голомтын тандал судалгаа хийх, эрсдэлийг үнэлэх, хавьтлуудыг тогтоох, шинжилгээнд сорьц авах, ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг удирдан зохион байгуулж дуудлагын баг удирдан   14 хоногийн турш ажилласны үр дүнд голомт ...read more →

    1187
  • Цаг үеийн
    Биоаюулгүй байдал, биохамгаалал ба Ковид-19 сэдэвт цахим сургалт боллоо

    Дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Биоаюулгүй байдал, биохамгаалал ба КОВИД-19” сэдэвт онлайн (ZOOM) сургалтыг БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороотой хамтран зохион байгууллаа. Тус сургалтад Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Увс, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгууд болон Багануур дүүргийн 108 ажилтан, албан хаагчид оролцлоо. Сургалтаар Коронавируст халдварын Монгол улс дахь ...read more →

    1712
  • Цаг үеийн
    Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэе

    Дэлхий нийтэд тархаж буй коронавируст халдварын цар тахлын үед тэргүүн эгнээнд хоёргүй сэтгэлээр ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө эрдэм, мэдлэг, дадлага туршлага, бүхий л нөөц бололцоогоо дайчлан цаг нарыг умартан ажиллаж буй цагаан нөмрөгт баатрууддаа ЭМЧ НАРЫН БАЯРЫН халуун мэндийг дэвшүүлье.  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Н.Цогбадрах 2021-03-30

    1450
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter