• Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №8

    Тахал судлаачдын “Yersinia” олон улсын симпозиумыг Монгол улсад анх удаа зохион байгууллаа. Симпозиумын үеэр зоонозын халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэхэд шинжлэх ухаанд суурилсан шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх шаардлагатайг онцолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

    2204
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №7

    Вектороор дамжих зоонозын өвчний тандалт судалгаа Хачиг, шувуу, шумуулаар дамжих зоонозын халдварт өвчний байгалийн голомтын тандалтыг 10 аймгийн 22 сумын 54 цэгт 5 удаа зохион байгуулж, 12 төрлийн өвчнийг илрүүлэх шинжилгээ хийлээ. Үр дүнд нь фасциолоз, хачигт энцефалит, хачигт риккетсиоз, бабезиоз, эрлихиоз, япон энцефалит болон хачгийн хам халдварыг шинээр илрүүлэв.

    545
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №6

    🌟Тарваган тахлын байгалийн голомтын хамтарсан тандалт судалгаа 🔬🌍 ОХУ, БНХАУ-тай хамтран 4 аймгийн 7 сумын 594,000 га талбайд тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг 4 удаа зохион байгуулж, 1,246 сорьцыг лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Судалгааны үр дүн нь өвчний эрсдэлийг бодитой үнэлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөхөд чухал ахиц боллоо.

    560
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №5

    🌟Хөрс, хүнсээр дамждаг гельминтийн тандалт судалгаа амжилттай хийгдлээ. ✨ Улаанбаатар хотод импортоор орж ирж буй жимс, хүнсний ногоонд шимэгчийн өндөг, авгалдай илэрсэн нь хүнсний аюулгүй байдлыг тогтмол хянах шаардлагатайг харуулж байна. ✨ Энэхүү судалгаа нь эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

    442
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №4

    2025 онд манай эмч, мэргэжилтнүүд БНХАУ, Япон, Вьетнам, Малайз, ОХУ, Пакистан зэрэг улсуудад зохион байгуулагдсан мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдаж, орчин үеийн оношилгоо, шинэ арга технологийг эзэмшлээ.

    435
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №3

    🌟 Газарзүйн мэдээлэлд суурилсан шинэ тандалтын арга нэвтрүүллээ ✨ QGIS программ ашиглан зоонозын халдварт өвчний тархалт, голомт, дамжуулагчийн орчны хүчин зүйлсийг газрын зурагт үндэслэн нарийвчлан шинжлэх боломжтой боллоо. ✨ Зайнаас тандан судлах өгөгдлийг ашигласнаар өвчний эрсдэлийг урьдчилан үнэлж, халдвар тархах магадлалтай бүсийг тодорхойлох шинэлэг арга нэвтрүүлэв.

    393
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №2

    🌟Заарт хархны халдварт өвчний өвлийн тандалт судалгаа ✨Монгол орны эрс тэс уур амьсгалын нөхцөлд заарт хархны популяцид тохиолдох гельминт, хулгана тахал, тарваган тахал болон хам халдварыг өвлийн улиралд тандан судаллаа. 🔍 Судалгааны үр дүн нь байгалийн голомтот халдварт өвчний улирлын онцлогийг тодорхойлох, эрсдэлийг эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

    444
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №1

    🌟“Чанарыг мэдье, ойлгоё, суралцъя, мэдлэгээ дээшлүүлье” аяны зорилго: ✨ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах ✨ Албан хаагчдын ёс зүй, байгууллагын соёлыг төлөвшүүлэх ✨ Тусламж, үйлчилгээний чанарын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршсон юм.

    389
  • Цаг үеийн
    Шувууны томуугийн халдварын мэдээ (2025.12.03)

    Монгол оронд бүртгэгдсэн шувууны томуугийн сэжигтэй тохиолдлын мэдээлэл: 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шувууны томуугийн холбогдолтой өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.  Өвчний сэжигтэй эсвэл үхсэн шувууд таарсан тохиолдолд: ЗӨСҮТ-н 70282853 дугаарт эсвэл дараах холбоосоор мэдээлэл илгээнэ үү. https://arcg.is/KXDjy Дэлгэрэнгүй   Нийтэлсэн огноо: 2025.12.03

    2621
  • Цаг үеийн
    “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан сарын аяныг зохион байгууллаа

    Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь жил бүрийн 11 дүгээр сард “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтсан аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлын шинэ чиглэл, санаа өгсөн, туршлага солилцох 7 үйл ажиллагааг амжилтай зохион байгууллаа. Аяны хүрээнд дараах эрдэмтэн, профессорууд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд: АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн багш, АУ-ны ...read more →

    479
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter