ЗӨСТ
Тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийлээ
698

2018 оны эпизоотологи хайгуул шинжилгээний төлөвлөгөөний дагуу тарваган тахлын байгалийн голомт хяналтын тандал шинжилгээг 2018 оны 08-р сарын 13-ны өдрөөс 08-р сарын 21-ийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээнд Адаацаг сумын 36000 га талбайг хамруулан тус нутагт тархсан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтын судалгааг хийж, 3 зүйлийн жижиг мэрэгч амьтад олзворлон судалгаанд хамрууллаа. Мэрэгч амьтны 806 нүхний амсар үзэн, 32 га талбайд хайгуул хийн 4 цэгт газраас махчин шувууны гулгидас цуглуулан лабораторит шинжилгээ хийлгэхээр хүргүүлээд байна.

Мөн тус нутгийн 22 өрхийн 43 иргэнээс тарваган тахал өвчний мэдлэг хандлага, эрсдлийн судалгаа авч, 71 хүнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийн, зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх 5 төрлийн сурталчилгааны хуудас 110 ширхэг тараан, сумын ЭМТ-ийн уламжлалт хамгаалах өмсгөлийн иж бүрдлийг үзэн зөвлөмж өгч ажиллалаа.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter