ЗӨСТ
Тарваган тахлын хайгуул хяналтын шинжилгээ хийлээ
893

Архангай аймгийн ЗӨСТ 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Тэрхийн цурав, Ужигийн өр голомтонд тарваган тахлын хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг хянах зорилгоор мэрэгч амьтдын тархалт хөдөлгөөнийг тогтоох агуулагч, дамжуулагчийн зүйлийн бүрдэл, нягтшил, амьдрах орчин, популяцийн судалгаа хийлээ. Мөн голомтот нутгаас мэрэгч амьтан, гулигдас, гадны шимэгч цуглуулан лабораторийн шинжилгээ хийлээ.

Хайгуул шинжилгээгээр цуглуулсан сорьцонд ийлдэс судлалын шинжилгээ хийхэд тарваган тахал өвчний эсрэгбие, эсрэгтөрөгч илрээгүй. Хайгуул шинжилгээний үеэр голомтот нутгийн хүн амд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж,  санамж хуудас 115 тараав.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter