Таны мэдлэгт
Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүд (ХХӨ): 2017 онд тэрбум гаруй хүнийг эмчилнэ
1318

2017 оны 10-р сарын 03. Женев. 2017 онд урьдчилан сэргийлэх химийн эмчилгээ авах боломжтой, халуун бүсийн хайхрагддаггүй таван өвчин1 тутмын нэгээр өвдсөн тэрбум гаруй хүнийг хамарсан зохион байгуулалттай эмийн эмчилгээнд хамруулсан мэдээллийг ДЭМБ нийтэлжээ.

Энэхүү чухал ажил нь 3 дах жилдээ үргэлжилж байна. Жил бүр ДЭМБ эмийн үйлдвэрлэгчдээс шимэгч хорхойн эсрэг болон антибиотик эмүүдийг хандиваар авч, нэг тэрбум гаруй хүний эмчилгээг хүргэх ажлыг зохион байгуулдаг. Тээвэрлэлт, хүргэлт, түгээлтийн ажлуудын төлөвлөлтийг ДЭМБ зохицуулдаг.

“Бүсийн болон тухайн улсууд дах ДЭМБ-ын нэгжүүд, эмийн хандивлагчид, хамтрагч нарын дэмжлэгээр бид 1.5 тэрбум гаруй шахмалыг тэрбум гаруй өвчтөнд2 хүргэх боломжтой болсон” гэж ДЭМБ-ын хандивын эмийг хүргэх төслийн менежер Dr Afework Tekle хэлээд, цааш нь “80 улс руу 1889 тн бүхий хандивын эмчилгээний нийт 170 ачааг хүргэсэн” гэлээ.

Зохицуулалтыг гүйцэтгэхэд төлөвлөлт, урьдчилсан мэдээлэл чухал ач холбогдолтой. Олон сая хүмүүсийн эмчилгээг хүргэхэд хандивын хүсэлт, холбогдох шаардлагатай цаг хугацааны мэдээллүүд маш чухал юм.

“Нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь төлөвлөх нь амин чухал бөгөөд эмийг улс орнуудад хүрэхээс өмнө хийдэг” гэж ДЭМБ-ын Африкийн бүсийн төвийн ХХӨ-үүдийг устгах тусгай өргөтгөсөн төслийн багийн удирдагч Dr Maria Rebollo Polo хэллээ. Мөн тэрээр “Нийлүүлэлтийн гинжин хэлхээг хангаснаар эмчилгээг шаардлагатай хүмүүст түгээх, хүргэхэд чухал үүрэгтэй” гэж хэллээ.

ДЭМБ-ын хяналт, үнэлгээний дор хийгдэж буй их хэмжээний эмчилгээний тусламжийн дүнд дээрх өвчнүүдийн нутагшмал улс орнууд эмийн хангалттай нөөцтэй болох найдвар төрж байна.

Хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг нь эмчилгээний цаг хугацааг нарийн зөв төлөвлөх явдал юм. Их хэмжээгээр өгөгдөж буй эмийн хандив нь хүлээн авагч улсуудын эрүүл мэндийн системийг шууд бусаар бэхжүүлдэг. Мөн эмийг үр дүнтэй зарцуулахад бэлтгэгдсэн боловсон хүчин шаардлагатай болдог байна.

Эмийн хүсэлтийг гаргахад өмнөх жилүүдийн эмийн нийлүүлэлт, зарцуулалтын мэдээнд тулгуурлан тогтоодогтой адил дараагийн үе шат, алхмуудыг нарийн тодорхойлох хэрэгтэй. Хүсэлтийн мэдээллийн харгалзах хугацаа төлөвлөсөн их хэмжээний нийлүүлэлтийн хугацаанаас 8-10 сарын өмнө байх ёстой. Нийлүүлэлтийн цаг хугацааг нарийн зааж өгснөөр үйлдвэрлэгчид эмийн үйлдвэрлэлээ жигд явуулахад нь тусалдаг.

Хангамж, түгээлтийг сайн зохицуулснаар олон сая хүний эмчилгээг хангаж, шимэгч хорхойн өвчлөлийг устгах хөтөлбөрийн хэрэгжилтийг тогтвортой болгож байна.

Шимэгч хорхойн өвчлөлийг устгах ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй зарим улс орнуудын жишээ:

Заан хөл өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал байсныг шийдвэрлэсэн улс орон : Камбож, Күүк арлууд, Египт, Малдив, Маршалын арлууд, Найв, Шри-Ланка, Тайланд, Того, Тонга, Вануату

Тракома өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал байсныг шийдвэрлэсэн улс орон:

Камбож, Гана, Исламын бүгд найрамдах Иран улс, БНАЛАУ, Мексик, Марокко, Балба, Оман

Оnchocerciasis өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал байсныг шийдвэрлэсэн улс орон:

Америкийн бүсийн Колумб, Эквадор, Гватемал, Мексик

1 – Lymphatic filariasis, onchocerciasis, soil-transmitted helminthiases, trachoma and schistosomiasis

2 – Зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээнд хувь хүний өндөр, наснаас хамаарч нэгээс олон шахмал эмийг шаарддаг. ХХӨ-үүдийн таван өвчний нэгийн эмчилгээнд 2017 онд 1 тэрбум 55 сая хүн хамрагджээ.

Эх сурвалж: http://www.who.int/neglected_diseases/news/treating-more-than-one-billion-people-2017/en/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter