Цаг үеийн
Мэргэжлийн багаас зайн сургалт зохион байгууллаа
904

“Боом өвчний төлөв байдал, эмчилгээ оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт зайн сургалтыг 2018 оны 11-р сарын 15-ны өдөр ЗӨСҮТ-д зохион байгууллаа.  Тус зайн сургалтад 14 аймгийн ЭМГ, БОЭТ, НЭ, ЗӨСТ-үүдийн эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд сургалтаар багийн ахлагч, тархвар судлагч эмч Ш.Агиймаа, биологич Ц.Баяр нар “Боом өвчний эпизоотологи, эпидемиологийн төлөв байдал, дархлаажуулалт”, тасгийн эрхлэгч Б.Дэлгэрмаа, эмнэлзүйч эмч Г.Ганзориг нар “Боом өвчний эмнэл зүйн оношилгоо, эмчилгээ” биотехнологич Б.Хажидмаа “Боом өвчний лабораторийн оношилгоонд ашиглагдах тэжээлт орчин, био бэлдмэл” нян судлагч эмч И.Отгончимэг “Боом өвчний лабораторийн оношилгоо, биоаюулгүй ажиллагаа” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, тухайн хэлэлцсэн асуудлаар мэргэжилтнүүд санал солилцлоо.

Нийтлэгдсэн огноо: 2018.11.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter