ЗӨСТ
Даланзадгад суманд бэтэг өвчний тандалт судалгаа хийлээ
863

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд бэтэг өвчний голомтыг тогтоох зорилгоор тандалт судалгааг 2019 оны 01-р сарын 21-24-ний өдрүүдэд хийлээ.
Тандалт судалгааны хүрээнд Даланзадгад сумын 8 багийн нохой тэжээдэг айлуудаас түүврийн аргаар гэрийн нохойн баасыг цуглууллаа. Мөн нохой тэжээдэг нийт 75 иргэдээс асуумж судалгаа авч мэдлэгийн түвшинг үнэллээ. Мөн галзуу болон бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил хийж, 250 ширхэг санамж хуудас тараалаа. Тус тандалт судалгааны шинжилгээ үргэлжилэн хийгдэж байна.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.02.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter