ЗӨСТ
Хүн амын дундах тандалт судалгаа хийлээ
857

Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн 2019 оны төлөвлөгөөний дагуу 2019 оны 03-р сарын 05-07-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд хүн амын дунд тандалт судалгаа гүйцэтгэлээ.

Тус сумын Замын шанд, Бортээг, Найз зэрэг багуудад дээрх багийн 96 иргэнээс бруцеллёз өвчний, 50 иргэнээс хачигт халдварын асуумж судалгаа авч, 94 иргэдээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа.

Мөн сумын багийн иргэдийн нийтийн хуралд оролцож, “Зоонозын халдварт өвчнөөс сэргийлье” сэдэвт сургалт хийлээ. Сургалтад 246 малчин иргэд хамрагдлаа. Сургалтын үеэр иргэдэд дөрвөн төрлийн 600 ширхэг санамж хуудас тараалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.03.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter