ЗӨСТ
Сургалт хийлээ
652

2019 оны 04-р сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс Баацагаан сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад Эрүүл мэндийн сайдын 2017 оны 161 тоот тушаал, хачигт халдвар, боом, шувууны томуу өвчний талаар 1 цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар нэгдүгээр зэргийн хамгаалах өмсгөлийн бэлэн байдал, өмсөж, тайлах дарааллыг шалгаж заавар өглөө. Уг сургалтад нийт 13 эмч, ажилчид хамрагдав. Мөн Баацагаан сумын “Цагаан далай” сургуулийн 65 сурагчдад зоонозын халдварт өвчнүүдийн талаар сургалт хийсэн.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter