ЗӨСТ
Боом өвчнөөс сэргийлэх сургалт зохион байгууллаа
695

2019 оны 12-р сарын 09-13-ны хооронд Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гурван-Эрдэнэ, Ирээдүй, Дэлгэр мөрөн цогцолбор сургуулийн 9-10-р ангийн 117 сурагчдыг зоонозын халдварт өвчний талаар сургалтад хамруулж, 395 ширхэг санамж тараан ажиллалаа. Сургалтын өмнө болон хойно мэдлэг үнэлэх асуумж судалгаа авахад сургалтын өмнө 10% буюу хангалтгүй, сургалтын дараа 65% болон дээшилсэн.

Мөн сургалтын үеэр асуулт хариултын тэмцээн зохион байгуулж сурагчдыг урамшуулан ажилласан.

ЕБС-ын сурагчдад зориулж  “Боом өвчнөөс сэргийлье”, “Зоонозын халдварт өвчнөөс сэргийлье” зөвлөмжүүдийг боловсруулж,  1500 ширхэгийг хэвлүүлэн сургалтад ашиглалаа.

Цаашид ЕБС-ын Дэлгэр мөрөн цогцолбор сургууль, Титэм дунд сургуулиудад сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.12.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter