Цаг үеийн
Өнөөдөр бүх нийтийн эрүүл мэндийн өдөр
2698

2019 оны 12 сарын 12

Бүх нийтийн эрүүл мэнд гэдэг нь бүх хүмүүс ямар ч үед, хаана ч гэсэн аливаа санхүүгийн бэрхшээлгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж юм. Үүнд эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх, өвчнийг хөнгөвчлөх тусламжаас эхлээд эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай бүх төрлийн үйлчилгээ багтана.

Одоогийн байдлаар дэлхийн нийт хүн амын тал хувь нь тэдэнд хэрэгтэй энэхүү эрүүл мэндийн үйлчилгээг хүртэж чадахгүй байсаар байна. Өөрт шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хувиасаа ихээхэн мөнгө зарцуулснаас жил бүр 100 сая орчим хүн ядууралд хүрч байна. Энэхүү байдлыг дараах байдлаар өөрчлөх шаардлагатай.

Чанартай эрүүл мэндийн үйлчилгээг бодитой болгохын тулд өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарах, чадвартай эрүүл мэндийн ажилтнуудтай болох, хүн төвтэй тусламж үйлчилгээтэй болох, шийдвэр гаргагч нар бүх нийтийн эрүүл мэндэд хөрөнгө оруулах шаардлагатай байна.

Бүх нийтийн эрүүл мэнд хүчирхэг байхаас гадна хүн төвтэй анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээнд суурилах ёстой. Сайн эрүүл мэндийн тогтолцоо олон нийтэд үйлчилж    чадах эсэхэд үндэслэсэн байдаг. Өвчнөөс зөвхөн урьдчилан сэргийлж, эмчилж, эрүүлжүүлээд зогсохгүй хүний сайн сайхан байдал, амьдралын чанарыг сайжруулахад чиглэх хэрэгтэй байна.

Эх сурвалж: https://www.who.int/health-topics/universal-health-coverage#tab=tab_1

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter