ЗӨСТ
Өмнөговь аймгийн ЗӨСТ томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэл хийлээ
928

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад,  Цогтцэций сумдад үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллага, 9 аж ахуйн нэгж, 10 цэцэрлэг, 6 сургуульд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг 42302 м2 талбайд хийлээ.

Дээрх сумдын сургууль, цэцэрлэгүүдийн 125 ажилчид, ард иргэдэд томуу болон галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх нийт 1200 санамж тараалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.01.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter