Сургалт
Сургалт зохион байгуулав
14313

Байгууллагын тохиолдлын удирдлагын тогтолцоог идэвхжлийн III зэрэгт шилжүүлж, “Коронавируст (COVID-19) халдварын дуудлагын бэлэн байдлын нөөцийн баг”-ийг идэвхжүүлсэнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын алба, Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээллийн технологийн алба, Халдварын сэргийлэлт хяналт, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн багаас 2020 оны 02-р сарын 14-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, төвийн дуудлагын бэлэн байдлын нөөцийн баг бүрэлдэхүүнд дуудлаганд үйлчлэх үеийн баримтлах халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны зааварчилгаа, халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгч, 38 эмч, мэргэжилтэнд “Хамгаалах 1 удаагийн хувцас хэрэгсэл өмсөх, тайлах дараалал”-аар дадлагажих сургалт хийлээ.

Мөн дотоодын цэргийн 05-р ангийн 1-р салбарын харуул хамгаалалтын 17 ажилтанд коронавируст(COVID-19) халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, “Хамгаалах 1 удаагийн хувцас хэрэгсэл өмсөх, тайлах дараалал”-аар дадлагажих сургалт хийв.

Нийтлэгдсэн огноо: 2020.02.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter