ЗӨСТ
Шинэ коронавирусийн болзошгүй халдварын үеийн бэлэн байдлыг үнэлэх үзүүлэх сургууль зохион явууллаа
1166

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Эрүүл мэндийн газартай хамтран Шинэ коронавирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өмнөговь аймгийн БОЭТ, Даланзадгад сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нөөцийг үнэлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах, эмнэлгийн ажилчдад дадлага сургуулилт хийх бэлтгэл ажлыг хангуулах зорилготойгоор цагийн байдал өгч, үзүүлэх сургуулилтыг зохион байгууллаа. Тус үзүүлэх сургуулилтаар Өрхийн эрүүл мэндийн төв болон БОЭТ-ийн халдвартын тасгийн бэлэн байдлыг үнэлж, бичлэг хийж, байгууллага бүр дээр хэлэлцүүлэг зохион байгуулж, үнэлгээ өгч хамтран ажиллалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.02.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter