Цаг үеийн
Төвийн бүсийн зарим аймгийн нууруудад шувууны томуугийн тандалт хийлээ
739

2020 оны 07-р сарын 07-21-ний өдрийг хүртлэх хугацаанд ЗӨСҮТ, Зэрлэг Амьтан Судлан Хамгаалах төвтэй хамтран шувууны томуугийн тандалт судалгааг гүйцэтгэв.

Уг тандалтыг Булган, Хөвсгөл аймгийн 7 сумын 9 нууруудад хийсэн. Тус тандалтаар нийт 37 зүйлийн шувуу бүртгэсэн ба үхсэн болон өвчний сэжигтэй шувууд бүртгэгдээгүй. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тарган нуур болон түүнийг тойрсон жижиг нууруудаас 30 буурал галуу, 10 гангар хун, 10 мөнгөлөг цахлай, 10 ногоохон нугасыг барьж, шувуу бүрт хэмжилт хийж, дамжуулагч зүүх,  мөгөөрсөн хоолой болон хам сүвээс арчдас авах, гадаад шимэгчийг цуглуулах зэрэг ажлыг хийж, гүйцэтгэсэн. Лабораторийн шинжилгээнд дээж цуглуулсан ба шинжилгээ үргэлжилж байна.

Хээрийн шинжилгээний материал цуглуулах явцад хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн өмсөж, шувуудаас халдвар авах, өгөхөөс сэргийлж ажиллав.

Нийтлэгдсэн огноо: 2020.07.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter