ЗӨСТ
Тарваган тахлын тандалт шинжилгээ хийлээ
1636

Архангай аймгийн ЗӨСТ-өөс 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 08-р сарын 14-нөөс 18 хоногийн хугацаанд Чулуут-Хануйн цурав, Хүрмийн өр голомтод тарваган тахлын гүнзгийрэл, тандалт шинжилгээг 72.0 мян. га талбайд хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээний хүрээнд тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох  зорилгоор тарваган тахал өвчнийг агуулагч, дамжуулагчийн зүйлийн бүрдэл, тархалт, нягтшил, экологийн болон популяцийн судалгаа хийлээ. Мөн голомтот нутгаас мэрэгч амьтан олборлон амьтны үс ноолуур болон нүхний амсраас шимэгч,  махчин шувууны гулигдас, ноохойноос нийт 1003 сорьц дээжиллээ.

Шинжилгээнд дээжилсэн бүх сорьцыг нян судлал, биологийн уламжлалт аргаар шинжилснээс гадна тарваган тахлын оношилгооны түргэвчилсэн тест ашиглан лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Мөн Голомтот нутгийн эрсдэлт бүлгийн хүн амын дунд тандалт судалгаа хийж, нийт 50 иргэнээс тарваган тахал өвчний асуумж, судалгаа авч тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, санамж хуудас тараалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.09.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter