You are here: Home / Зоонозын өвчин / Шувууны томуу / Шувууны томуугийн халдварын мэдээ (2020.09.28)
НЭГ. Шувууны томуугийн А хүрээний вирусын шувууны өвчлөлийн хураангуй мэдээлэл:
2020 оны 9 дүгээр сарын 14-28 ны хооронд шувууны томуугийн А хүрээний вирус Казакстан, ОХУ-н шувууны аж ахуйд илрээд байна. Казакстан улсад 7 удаагийн өвчлөл бүртгэгдэж 67794 тэжээмэл шувууд, ОХУ-д 5 удаагийн өвчлөл бүртгэгдэж 5 нүүдлийн зэрлэг шувууд өртсөн байна (хүснэгт 1, зураг 1). Казакстан улсын шувууны аж ахуйд дэгдсэн томуугийн дэгдэлт нь нүүдлийн зэрлэг шувуудаар дамжиж ирсэн гэж үзсэн байна. 9-р сарын эхээр ОХУ-н улсын ОМСК мужид зэрлэг шувууд өвчилж, үхсэн тохиолдлууд бүртгэгдсэн. Эдгээр өвчлөл бүртгэгдсэн бүс нутгууд Төв Ази-Зүүн Африк гэсэн нүүдлийн шувуудын томоохон нэг нүүдлийн замын дагуу байрлаж байна.