ЗӨСТ
Хэнтий аймгийн хэсэг сумдаас боом холерийн сорьц шинжилгээ авав
289

2022 оны 06-р сарын 08-аас 06-р сарын 12 хүртэл нийт 5 хоногийн Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн 4 эмч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Дархан, Баянмөнх, Бор-Өндөр сумдад ажиллав.

Дээрх сумдын Эрүүл мэндийн төв, сумдын Онцгой комиссын зоонозын өвчинтэй тэмцэх бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй танилцаж, эрүүл мэндийн төвийн 24 эмч, сувилагч, онцгой комиссын 18 ажилтанд зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх голомтонд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Боомын голомт хяналтын шинжилгээнд Мөрөн, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумдын 18 цэгт газраас нийт 125 нэгж сорьц, боомын байнгын хяналтын шинжилгээнд дээрх сумдын цайны газраас нийт 15 обьектоос 58 сорьц, холер өвчний байнгын хяналтын шинжилгээнд дээрх сумдын цайны газруудаас 21 обьектоос 139 нэгж сорьц дээжлэн нян судлалын лабораторид хүлээлгэн өгөв.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.06.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter