ЗӨСТ
Тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ.
440

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022 оны 09-р сарын 08-аас 09-р сарын 15-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Түй-Шаргалжуутын цурав голомтод тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгааг хийж ажиллалаа.

Төлөвлөгөөний дагуу 4 секторын 36,000 га талбайд ажиллаж, тарваган тахлын үндсэн болон дэд агуулагч мэрэгч амьтдын 400 нүх үзэж гадны шимэгч цуглуулах, мэрэгч амьтны тархалт, тоо толгойг тогтоох, агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, нягтшил, экологи, популяцийн судалгааг хийлээ. Шинжилгээгээр нийт 40 амьтан олборлон, сорьц авч тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох халдварт өвчний үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Шинжилгээ хийх хугацаанд сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилчид болон голомтот нутагт нутаглаж буй нийт 156 иргэнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хийж, 150 ширхэг санамж материал тараан ажиллалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2022.09.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter