Цаг үеийн
Бичил биетний эсрэг мэдлэг олгох Дэлхийн долоо хоног
382

Бичил биетний тэсвэржилт (Antimicrobial resistance-AMR) нь нян, вирус, мөөгөнцөр, шимэгчид цаг хугацааны явцад өөрчлөгдөж, эмэнд дасал болох, эмчлэхэд хэцүү болох, өвчин тархах, эмнэл зүйн шинж тэмдэг хүндрэх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлснээр тодорхойлогдож байна. Эмэнд дасал болох байдалтай холбоотойгоор антибиотик болон бусад өвчин үүсгэгчийн эсрэг эмүүд үр дүнгүй болж, халдварыг эмчлэхэд улам хэцүү, боломжгүй болдог. Судлаачдын тооцсоноор нянгийн тэсвэржилтээс үүдэн 2019 онд 1.27 сая хүн нас баржээ.

2015 оны 05-р сард хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн 68 дах удаагийн чуулганаар бичил биетний тэсвэржилттэй тэмцэх, бичил биетний эмүүдийн талаарх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Үр дүнтэй харилцаа холбоо, боловсрол, сургалтаар дамжуулан бичил биетний эсрэг ойлголт, мэдлэгийг олгох нь тухайн төлөвлөгөөний нэгэн түлхүүр юм.

Бичил биетний эсрэг мэдлэг олгох Дэлхийн долоо хоног (World Antimicrobial Awareness Week-WAAW) нь нянгийн эсрэг ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, олон нийт, нэг эрүүл мэндийн оролцогч талууд болон бодлого боловсруулагчдын энэ талын шилдэг туршлагыг хөхүүлэн дэмжих зорилгоор жил бүр тэмдэглэдэг дэлхийн хэмжээний аян юм.

Энэ жилийн долоо хоногийн сэдэв нь “Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа урьдчилан сэргийлье”. Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг хөхүүлэн дэмжих, бичил биетний тэсвэржилтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бэхжүүлэхэд Нэг эрүүл мэнд үзэл баримтлалын дор салбар бүр хамтран ажиллахыг Бид уриалж байна. 

Эх сурвалж: https://www.who.int/campaigns/world-antimicrobial-awareness-week/2022

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter