Цаг үеийн
Зоонозын мэдээллийн цахим систем (ZIS)-ийг аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвүүдэд нэвтрүүлнэ
798

Зоонозын мэдээллийн систем (ZIS) нь зоонозын өвчний сэжигтэй тохиолдлын дуудлагын бүртгэл, өвчний түүх, амьтны дуудлагын бүртгэл, байгалийн голомтын тандалт судалгааны бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөх, байгууллагын дотоод албан үйл ажиллагаанд ашиглах, мэдээллийн сангийн нэгдсэн нэг үйл ажиллагаатай болоход зориулагдсан систем юм.

Уг системийг 2019 оноос ЗӨСҮТ-д нэвтрүүлэн, үйл ажиллагаа нь тогтмолжсон бөгөөд энэ оноос эхлэн аймаг, нийслэлийн 14 ЗӨСТ-ийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэхээр холбогдох мэргэжилтнүүдэд цахим сургалтыг цувралаар зохион байгуулж байна. Сургалт 2023  оны 01-р сарын 16, 18, 20, 24, 26 өдөр болон 2023 оны 02-р сарын 07 өдрүүдэд 6 удаа зохион байгуулагдах юм.

Энэхүү сургалт байгуулагдснаар ЗӨСТ-ийн үйл ажиллагаанд шууд нэвтрэх боломж бүрдэж байгаа юм.

Нийтлэгдсэн огноо: 2023.01.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter