Онцлох
ОХУ-Монгол Улсын хамтын ажиллагааны 2023 оны гэрээний үр дүнг хэлэлцүүллээ
1222

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд  “Монгол-Оросын нутагт хил дамнасан тарваган тахлын байгалийн  голомтын төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдэлийг бууруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг хөтөлбөрийг Оросын холбооны улсын санхүүжилтээр Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төв 2017-2019, 2020-2022, 2023-2025 оны хугацаанд тасралтгүй хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд хийгдсэн тандалт судалгааны үр дүн, 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2023 оны 12 дугаар сарын 13-аас 16-ны өдрүүдэд боллоо.

Энэхүү уулзалтад Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Захирал Балахонов С.В  болон мэргэжилтнүүдийн хамт оролцож, ЗӨСҮТ болон 2 улсын хил дагуу хамтарсан тандалт судалгаа хийгдэж буй ЗӨСТ-ийн удирдлагууд хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Мөн энэ онд Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомтот нутгаас илрүүлсэн тарваган тахлын өсгөвөрт геномын бүтэн дараалал тогтоох судалгааг ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторид хамтран хийж байна.

Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 2023 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Үүнд:

  1. “Хил дамнасан Сийлхэмийн тарваган байгалийн тахлын голомт” монограф хэвлэгдлээ.
  2. Баян-Өлгий аймгийн Улаанхус, Бугат, Ногооннуур сумдын хил орчмын 26 секторын 2099 кв.км талбайг хамруулсан хамтарсан тарваган тахал өвчний тандалт судалгаа;
  3. Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумдын хил орчмын 16 секторын 144000 га талбайг хамруулсан хамтарсан тандалт судалгаа;
  4. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Баян-Адрага сумдын 30 секторын 240000 га талбайг хамруулсан хамтарсан тандалт судалгаа;
  5. Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас ЗӨСҮТ-д нийт4 нэр төрлийн лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүллээ;
  6. Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнд 10 эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж сертификат олгосон;
  7. Хамтарсан эрдэм шинжилгээний талаар “Epizootic activity of transboundary sailugem natural plague focus in circulation yersinia pestis ssp. Pestis”, “Comparative analysis of Russian and Mongolian territories, Whole genome sequencing of Yersinia strains pestis isolated in the border area of Russia and Mongolia in 2022”, “Хил дамнасан тарваган тахлын голомтод судалгаанд Орос-Монголын хамтарсан багаас, тархвар судлалын тандалтыг зохион байгуулсан онцлог” зэрэг 3 илтгэл өгүүллийг хамтран гаргаж тус тус хэвлүүллээ.

 

Нийтэлсэн огноо: 2023.12.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter