Онцлох
Орон нутгийн Зоонозын өвчин судлалын төв MNS ISO15189:2015 магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна
914

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Лавлагаа лабораторийн алба 2023 онд “Эрүүл мэндийн лаборатори – Чанар ба чадавхад тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын шаардлагыг ханган гэрчилгээ авч, итгэмжлэгдсэн. Энэхүү олон улсын стандартаар эмнэлгийн лабораториудын чанар болон чадавхад тавигдах онцлог шаардлагуудыг тогтоодог. Орон нутгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораториудыг 2024 оноос үе шаттайгаар уг стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болгохоор зорилт тавин ажиллаж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд ЗӨСҮТ-ийн Чанарын менежер, вирус судлагч эмч Б.Байгалмаа, нян судлагч эмч Б.Бямбажав нар 2024 оны 02 сарын 15, 16-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Зоонозийн өвчин судлалын төвийн итгэмжлэлд бэлтгэхээр ажлын байран дахь зөвлөн туслах үйл ажиллагааг явууллаа.

Итгэмжлэлд бэлтгэх ажлын хүрээнд “Удирдлага болон Техникийн шаардлага”-ын 4.3-4.15 болон 5.1-5.3, 5.6-р шаардлага биелж байгаад хяналт тавин илэрсэн үл тохирлыг сайжруулах арга хэмжээ авч, илтгэх хуудас бичин 3 сард багтаан Итгэмжлэлийн газарт хүсэлт өгөхөөр шийдвэрлэсэн.  

MNS ISO 15189:2015 итгэмжлэлд хамрагдахаар Зоонозын өвчин судлалын төвүүдээс анхдагчаар бэлтгэл ханган ажиллаж байгаа Өвөрхангай аймгийн ЗӨСТ-ийн хамт олонд амжилт хүсье.

 

Нийтэлсэн огноо: 2024.02.21

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter