Yersinia нянгийн олон янз байдал, бүтэц, физиологийн онцлог, хувьсал, эзэн амьтдын холбогдол, экологи, тархвар зүй, оношилгоо, хүнсний аюулгүй байдал, дархлаажуулалттай холбоотой сэдвүүдийг голлон хэлэлцдэг YERSINIA олон улсын эрдэм шинжилгээний 15 дахь удаагийн хурал 2025 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Эрдэм шинжилгээний энэхүү хурал нь гурван жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд Yersinia төрлийн нянгаар үүсгэдэг өвчнүүдийг судалдаг олон улсын судлаачдын хамгийн том цугларалт юм. Зөвхөн энэ чиглэлийн дэлхий дахины судалгаа шинжилгээний ажлуудын ололт амжилтуудтай танилцахаас гадна хамтран ажиллах сүлжээгээ нэмэгдүүлэх өргөн боломжийг олгодог энэхүү олон улсын хуралд эрдэмтэн, судлаачид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Та бүхэн тус олон улсын хуралтай холбоотой мэдээллүүдийг доорх холбоосоор хандаж авна уу.
Нийтэлсэн огноо: 2025.06.12