You are here: Home / ЗӨСТ / Цаг үеийн / Хөвсгөл аймгийн “Нэг эрүүл мэнд” салбар хоорондын ажлын хэсэг хуралдлаа
Эрүүл мэнд, ҮХААСайдын 2013 оны 439/А-148 дугаар хамтарсан тушаал, аймгийн засаг даргын 2014 оны А/98 захирамжаар 2014 онд байгуулагдсан “Нэг эрүүл мэнд” аймгийн салбар хоорондын зөвлөл нь 2017 оны 01-р сарын 18-нд ЗӨСТ-д хуралдаж, 2016 онд хийсэн ажлын үр дүн, 2017 онд хийх ажлаа хэлэлцэж шийдвэрлэв. 2017 онд Хөвсгөл аймагт эрсдлийн үед ажиллах ШУН-ийг шинээр байгуулахаар болж, тус нэгжийн ажиллах журам, төслийг хэлэлцэв. Хуралд ЭМГ, НЭ, ОБГ, МХГ, ХХААГ, ЦГ, ЗӨСТ, ХЦ-ийн нийт 13 эмч мэргэжилтнүүд оролцов.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв





