Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2017 оны “Байгалийн голомтын хяналт шинжилгээ”-ний календарьчилсан төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр сумдын нутагт 216000 га талбайд хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээг 2017 оны 04-р сарын 24-өөс 05-р сарын 02 хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Тандал шинжилгээний үеэр ойт хээр, хээрийн бүсэд хачгийн тархалт, тоошлыг үнэлэх болон амьдрах орчны судалгаа, хүн амын дунд хачгаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх асуумж судалгаа хийв. Мөн бэлчээрээс болон мал, хүнд ассан хачгуудыг цуглуулж зүйлийг тодорхойлох, лабораторийн шинжилгээнд хамруулав.
Төмөрбулаг, Шинэ-Идэр сумын хүн эмнэлгийн зоонозын халдварт өвчний үеийн бэлэн байдалтай танилцаж, холбогдох заавар зөвлөгөөг өгч, нийт 128 өрхийн 447 хүнд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа хийж, санамж хуудас тараав.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.06.07