Таны мэдлэгт
Хумхаа өвчний тархалт, судлагдсан байдал
3764

Хумхаа (Malaria B50.0)

Хумхаа нь плазмодийн төрлийн шимэгчээр үүсгэгддэг, цус багадалт, элэг дэлүү томрох, халууралтын дайрлагаар илэрч, дахилтат хэлбэрээр явагддаг цочмог халдварт өвчин юм. Үүсгэгч нь Protozoa төрөл, Sporozoa бүлэгт багтах Рlаsтоdium төрлийн эгэл биетэн. P. falcifarum, Р.vivax, Р.таlаriае, Р.ovale. 4 төрлийн плазмоди хүнд өвчин үүсгэдэг. Эдгээрээс хамгийн аюултай нь Р.falcifarum-aар үүсгэгдсэн хумхаа.

Тархалт:

Дэлхий дахинд:

2015 оны байдлаар хумхаа өвчний дамжуулагч дэлхийн 90 гаруй улс оронд тархалттай байгаа талаар ДЭМБ мэдээлсэн.

Африкийн бүс нутагт хумхаа өвчний тархалт хамгийн өндөр хувийг эзэлж байгаа бөгөөд 2015 онд бүртгэгдсэн нийт өвчлөл, нас баралтын 90-92%-ийг хумхаагийн халдвар эзэлж байна. /мэдээллийн эх сурвалж: http://who.int/en/.

Монголд:

Манай оронд 2009-2016 онд хумхаагийн хүний өвчний 12 тохиолдол бүртгэгдэж, 1 нь нас барсан ба эдгээр нь хумхаагийн голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос, Африкийн Конго, Мали, Серралион, Гана, Судан зэрэг улсаас зөөвөрлөгдсөн байна.

2012-2015 онд Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс, Өмнөговь аймаг, Нийслэл хот орчимд шумуулын тандалт судалгаа хийж, 6000 орчим шумуул цуглуулан молекул биологийн шинжилгээ хийхэд хумхаа өвчний үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй буюу хумхаагийн байгалийн голомт тэмдэглэгдээгүй байна.

Хумхаагийн халдвар хариуцсан баг

Нийтлэгдсэн огноо: 2017.06.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter