Тэргүүлэх чиглэл
Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүд (ХХӨ)-ийн сургалтыг цахим хэлбэрээр төлбөргүй сурах боломжтой боллоо
2191

ДЭМБ-аас зохион байгуулж буй төлбөргүй (online eLearning Platform) ХХӨ-үүдийн багц цахим сургалтын эхний хичээл хар-азарын дараах арьсны лейшманиаз (Leishmania) байх болно. Энэхүү бие даасан сургалтаар тухайн өвчнөөр нутагшмал, тохиолдол гарсан 2 газар нутагтай холбогдож, дүрст, текстэн болон бусад хэлбэрээр мэдээллүүдтэй танилцана. Сургалтын өмнө ба дараа өвчний талаарх мэдлэгийг сорьж, 70%-иас дээш оноо авбал батламж олгоно.


“Энэ сургалтаар Хар-азарын дараах арьсны лейшманиаз (ХААЛ)-ын талаарх нарийн мэдлэгийг талбарын эмч нар, эрүүл мэндийн дадлагажигч ажилтнуудад өгч байна” гэж ДЭМБ-ын ХХӨ-үүдийн Хяналтын албаны гишүүн, Лейшманиазын Хяналт,тандалтын хөтөлбөрийн тэргүүлэгч Dr Jose A.Ruiz-Postigo хэлжээ.
Дотор эрхтний лейшманиаз нь хүндэрч, хар-азарын дараах арьсны лейшманиаз болдог бөгөөд ихэвчлэн Африк, Азийн орнуудад тохиолддог, Leishmania donovani шимэгчээр үүсгэгддэг. Хар-азарыг дэгдэлт болохоос өмнө урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулах нь ач холбогдолтой байдаг. Гэвч зарим улс орон эмнэлзүй, тархвар судлалын тандалт, илрүүлэлтийн хувьд дорвитой ажил зохион байгуулаагүйгээс тухайн өвчин анзаарагдахгүй хэвээр байсаар байна.
“ХААЛ-ыг ихэвчлэн дотор эрхтний лейшманиазын түүх, зулгаралт, шархны байрлал, бусад эмнэлзүйн шинж тэмдгүүдээр оношилдог. Гэвч арьсны бусад өвчлөлүүдээс ялган оношлох гол мэдээлэл болох дотор эрхтний лейшманиазын түүхээ өвчтөнүүд мэддэггүй, эрүүл мэндийн картаа авчирдаггүй” гэж Dr Jose A.Ruiz-Postigo хэлж байна.
ХААЛ-ын үед ам, залгиур тойрч тархсан зулгаралт, шарх, нүүрний булчингийн арьсны өөрчлөлт адилхан өгдөг боловч эдгээр нь бусад өвчний үед гарах арьс салстын өөрчлөлтөөс зарчмын хувьд өөр байдаг. Иймээс оношилгооны боломжит арга нь наацнаас шимэгчийг харах, өсгөвөрлөх, ПГУ тавих юм.
Бусад өвчний эмнэлзүйн шинжтэй харьцуулсан нарийн ажиглалтын үндсэн дээр эмнэлзүйн ялган оношилгоо хийж болох боловч маш урт жагсаалт шаардагддаг.
ДЭМБ ийнхүү ХХӨ-ийн талаарх сургалтын багцуудыг хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэснээр гишүүн орнууд болон сонирхогч улсуудын Үндэсний Хяналтын Хөтөлбөрүүдийн төлөвлөгөөнд тухайн өвчний талаар тусгахад дэмжлэг болж байна.

Эх сурвалж: http://www.who.int/neglected_diseases/news/NTD_course_now_accessible_via_eLearning/en/

Нийтлэсэн огноо: 2017.08.11

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter