ЗӨСТ
Тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээ гүйцэтгэлээ
880

Хөвсгөл аймгийн ЗӨСТ Байгалийн голомтын хяналт шинжилгээний календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2017 оны 07-р сарын 19-27-ны хооронд 9 хоногийн хугацаанд Цэцэрлэг, Цагаан-Уул суманд тарваган тахлын гүнзгийрэл, хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэв. Хайгуул шинжилгээний хүрээнд Согоот-Булнайн өр голомтын 8 секторыг хамруулан эпизоотын тархалтыг тогтоох, тарваган тахлын үндсэн болон дэд агуулагч болох тарвага, урт сүүлт зурам, дагуур огдой болон бусад жижиг хөхтөн амьтдын тооллогыг хийх, нүхний амсрын шимэгчийн зүйлийг бүрдлийг тогтоох зэрэг ажлуудыг гүйцэтгэлээ. Мөн лабораторийн шинжилгээнд хамруулахаар жижиг хөхтөн амьтдын зэм, үхдэл, махчин шувуудын гулигдас цуглуулав.
Хайгуул шинжилгээний явцад зарим зүйлийн махчин амьтад болон махчин, ус, намгийн шувуудын тооллого хийж, зүйлийн бүрдлийг тогтоолоо.

Хөвсгөл аймаг Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.08.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter