Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумдын хүн амд тарваган тахал болон хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, тарваган тахал, хачгаар дамжих халдварт өвчний асуумж, судалгаагаар тандалт судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны ажилд Цагаан-уул сумын Хужирт багийн хүн амын 12,5%, Цэцэрлэг сумын Жаргалант багийн хүн амын 14%-ийг хамрууллаа. ЭМГ-ын 2014 оны 03-р сарын 10-ны өдрийн А/19 тушаалын дагуу сумын 2 эмнэлгийн бэлэн байдлыг шалгаж, зөвлөн туслаж ажиллалаа. Мөн Агар багийн өдөрлөгөөр ард иргэдэд яриа хийж, зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх санамж хуудас тараан, зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.08.07