ЗӨСТ
Шувууны томуу өвчний тандалт судалгаа хийлээ
1145

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Шинээр тархаж буй цар тахал  хөтөлбөр”-өөс санхүүжүүлэн хэрэгжүүлж буй PREDECT-2 төслийн хүрээнд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий, Дойт нууруудад 2017 оны 08 дугаар сарын 23-26-нд  Зэрлэг амьтадыг хамгаалах нийгэмлэг, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Архангай аймгийн Мал эмнэлгийн хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв хамтран “Шувууны томуу өвчин”-ний тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тандалт судалгааны хугацаанд Өгий, Дойт  нууруудад  8 овгийн 3500 гаруй  шувуу тоолж,  ажиглалт хяналт хийлээ.

Мөн судалгааны үеэр үхсэн шувууны сэг, үхдэлийг цуглуулж, зааврийн дагуу задлаж лабораторийн шинжилгээ хийхээр дээж авч зааврийн дагуу устгалаа.

Архангай аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter