Дундговь аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны эпизоотологи хайгуул шинжилгээний төлөвлөгөөний дагуу тарваган тахлын байгалийн голомт хяналтын тандалт шинжилгээг 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ныг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутаг дэсвгэр Хараатын өр голомтонд хийж гүйцэтгэлээ.
Тус голомтонд 36000 га талбайг хамруулан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтын судалгааг хийлээ. Тандалт шинжилгээний үр дүнд мэрэгч амьтад, махчин шувуудын гулигдас, мэрэгч амьтдын үс, ноолуурын болон нүхний амсрын бүүрэг цуглуулж нян судлал, ийлдэс судлал, биологийн шинжилгээнд хамруулахад тарваган тахлын үүсгэгч болон эсрэг бие илрээгүй.
Мөн тухайн шинжилгээ хийсэн нутгийн хүн ам нийт 12 өрхийн 25 иргэнээс тарваган тахал өвчний мэдлэг хандлага, эрсдлийг тогтоох асуумж судалгааг авч, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийн, зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх сурталчилгааны гарын авлага 56 ширхэг тараалаа.
Дундговь аймгийн ЗӨСТ