Онцлох
Дархлаажуулалтын тухай 10 баримт
1617

Дархлаажуулалтаас илүү үр дүнтэй урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байна гэдэг эргэлзээтэй. Үй олноор нь өвчлүүлдэг халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, хянахад вакцин, дархлаажуулалтын ач холбогдлыг Олон улсын хамтын байгууллагууд хүлээн зөвшөөрсөөр байна.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд дархлаажуулалтыг нэмэгдүүлэх нь маш чухал юм. Гэхдээ суулгалт, улаан бурхан, хатгалгаа, халдварт саа, хөхүүл ханиад мэтийн нас баралт, өвчлөл ихтэй халдварт өвчнүүдтэй тэмцэхэд зөвхөн дархлаажуулалтаар зогсохгүй улс орны тэргүүлэх чиглэл болсон боловсрол, эдийн засгийн хөгжил чухал түлхэц болдог.
Дэлхийн эдийн засгийн Форумд оролцогч талуудын ихэнх нь 2000-2010 он хүртэл үргэлжилсэн вакцинжуулалтын үйл ажиллагааны ач холбогдлыг өндрөөр үнэлж, энэхүү үйл ажиллагааг 2020 он хүртэл үргэлжлүүлэхийг дэмжсэн. 2012 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн Ассемблейн 65 дахь хуралдаан дээр 2020 он хүртэл хийгдэх вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүдийн талаарх Олон улсын вакцинжуулалтын төлөвлөгөө (Global Vaccine Action Plan (GVAP))-ний үйл ажиллагааны хамрах хүрээг 194 гишүүн улсуудын Засгийн газрууд сайшаалтайгаар хүлээн авч баталсан.
Тус төлөвлөгөө нь дархлаажуулалтыг тогтмолжуулах зорилт тавин ажиллаж байна. Эхний ээлжинд вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой халдварт саа өвчнийг бүрэн устгах, шинэ вакцинуудыг нэвтрүүлэх, судалгаа хийх, дараагийн үеийн вакцинуудын технологийг хөгжүүлэхэд анхаарч байна.

Нийтлэсэн огноо: 2018.04.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter