• ЗӨСТ
    Завхан аймгийн Мөсөнгийн өр голомт идэвхтэй байгааг тогтоолоо

    Завхан аймгийн ЗӨСТ нь 2019 оны эпизоотологийн календарчилсан төлөвлөгөөний дагуу Эрдэнэхайрхан сумын нутаг Яруу богдын цурав Мөсөнгийн өр голомтын  36,0  га талбайд гүнзгийрэл шинжилгээг 18  хоногийн хугацаанд  хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээний явцад 3224713342 сектороос олворлосон тарваганы үхдлийг лабораторийн шинжилгээнд хамруулахад тарваган тахлын өндөр хоруу чанартай эмгэг төрөгч нян /Y.Pestis/ илэрч, Мөсөнгийн өр голомт идэвхтэй байгааг ...read more →

    1202
  • ЗӨСТ
    Дархлаажуулалтад хамрууллаа

    Говь-Алтай аймгийн Алтай сумын Бургастайн боомт Алтай ложистик гаалийн хяналтын тасгийн кейпийн ажилчдаас өгсөн мэдээллийн дагуу мэрэгчийн дуудлагад үйлчиллээ. Тус дуудлагын дагуу үйлчилж, материал дээжилж, халдваргүйтгэл хийж гүйцэтгэлээ. Мөн тус байгууллагын ажилчдыг тарваган тахлын дархлаажуулалтад хамруулж, ажилчдад сургалт зохион байгуулж, мэдээлэл өгч ажиллалаа. Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Нийтлэгдсэн огноо: 2019.08.07

    813
  • ЗӨСТ
    Говь-Алтай аймгийн ЗӨСТ Алтай, Эрдэнэ, Чандмань сумдад тандалт судалгаа хийлээ

    Говь-Алтай аймгийн Алтай, Эрдэнэ, Чандмань сумдын Бурханбуудай, Гичгэнийн цурав голомтод тарваган тахлын тандалт хайгуулын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр зурам, монгол тарвага, махчин шувуудын тооллого, бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тандалт судалгаагаар холбогдох сорьц материалыг мэрэгчдээс цуглуулан шинжилгээнд хамруулахад тарваган тахлын үүсгэгч илрээгүй болно. ...read more →

    1086
  • ЗӨСТ
    Тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

    Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны 06-р сарын 03-ны 11 тоот албан даалгаврын хүрээнд тарваган тахлаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэн Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын, Яаралтай түргэн тусламжийн тасгуудын эмч, ажилчдад “Тарваган тахлын голомтын төлөв, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ”, үйлчлүүлэгч иргэдэд “Тарваган тахлын голомтын төлөв, тарваган тахлаас сэргийлье” сэдвээр ...read more →

    1137
  • Зоонозын өвчин
    Зоонозын халдварт өвчний мэдээ (2019.08.02)

    НЭГ. ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН ТАНДАЛТЫН МЭДЭЭ Улсын хэмжээнд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй байж болзошгүй нийт 861 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 104(12.1%) галзуугийн эрсдэлд өртсөн, 737(85.6%) хачигт халдвар, 5(0.6%) боом, 7(0.8%) тарваган тахал, 2(0.2%) хумхаа, 1(0.1%) ям, 2(0.2%) денги, 3(0.3%) бэтэг өвчний сэжигтэй тохиолдол тус ...read more →

    1125
  • ЗӨСТ
    Тарваган тахлаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд эргүүл хяналтаар зөрчил илрүүлж, арга хэмжээ авлаа

    Тарваган тахлын улиралчлалтай холбоотой тарваган тахал өвчнөөс сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 07-р сарын 24-нд Хилэнтийн гүүрэн дээрх эргүүл постоор Цэцэрлэг сумын Жаргалант гэдэг газраас 4 ширхэг тарваганы тулмыг Мөрөн сум руу тээвэрлэж яваад хураагдсан, мөн Мөрөн сумын 14-р багийн 25 тоот тушаа гудамжинд тарваганы 1 ширхэг ...read more →

    1087
  • ЗӨСТ
    Баянхонгор аймгийн ЗӨСТ Довчингомбын Товуусүрэнгийн нэрэмжит боллоо

    Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 07-р сарын 23-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийг Монгол улсын хүний гавьяат их эмч Довчингомбын Товуусүрэнгийн нэрэмжит болгох шийдвэр гарсан. Тус нэрэмжит болгох хүндэтгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07-р сарын 30-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Монголын анагаах ухааны академийн жинхэнэ ...read more →

    1157
  • ЗӨСТ
    Тариат сумын жуулчны баазуудад урвах тахал өвчний хяналтын шинжилгээ хийлээ

    Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 07-р сарын 19-өөс 07-р сарын 25-ны хооронд Архангай аймгийн Тариат сумын Майхан толгой, Бадмаараг, Их хорго, Цагаан нуур, Цолмон трейвэл аялал жуулчны баазуудад урвах тахал өвчний вибрион илрүүлэх хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр дээжилсэн сорьцыг нян харах, нян судлалын аргуудаар шинжлэхэд холерийн вибрион илрээгүй. Мөн тус ...read more →

    1058
  • Зоонозын өвчин
    Зоонозын халдварт өвчний мэдээ (2019.07.26)

    НЭГ. ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН ТАНДАЛТЫН МЭДЭЭ Улсын хэмжээнд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй байж болзошгүй нийт 813 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 103(12.7%) галзуугийн эрсдэлд өртсөн, 689(85%) хачигт халдвар, 5(0.6%) боом, 6(0.7%) тарваган тахал, 2(0.2%) хумхаа, 1(0.1%) ям, 2(0.2%) денги, 3(0.4%) бэтэг өвчний сэжигтэй тохиолдол тус ...read more →

    1060
  • ЗӨСТ
    Нийслэлийн дүүргүүдэд тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ

    Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Баянзүрх дүүрэгт боом өвчний лабораторид суурилсан тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус тандалт судалгааг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс 07-р сарын 26-ны өдрүүдэд гүйцэтгэж, боом өвчний хяналтын шинжилгээнд арчдас, хүнсний бүтээгдэхүүн, ус, хөрс бууц, үс, ноос нийт 249 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Мөн ...read more →

    1000
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter