• ЗӨСТ
    Боом өвчний голомтын шинжилгээ хийж байна

    Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2020 оны 05-р сарын 09-өөс эхлэн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Сонгины ам, Цуурайн ам, Бэлхи багийн Их шавар, Улаан хад зэрэг хүн, малын боомын өвчлөл бүртгэгдсэн газраас нийт 220 боомын шинжилгээний сорьц цуглууллаа. Боомын голомтын шинжилгээгээр цуглуулсан сорьцонд лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Мөн голомтот нутгийн эрсдэлт бүлгийн иргэдээс боом ...read more →

    1552
  • ЗӨСТ
    Тандалт судалгаа хийлээ

    Баянхонгор аймгийн ЗӨСТ 2020 оны 05-р сарын 01-05-ны өдрүүдэд Баянхонгор сумын нутагт хачгийн тархалт, нягтшил, зүйлийн бүрдэл, хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор хайгуул хэлбэрийн тандалт судалгааг хийлээ. Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хачиг тархах боломжтой биотопыг сонгон 3 секторт 9 цэгт газрыг хамруулан бэлчээрээс 72 дарцаг/км-ээр 516 хачиг цуглуулав. Цуглуулсан хачгийг ...read more →

    1544
  • Цаг үеийн
    Мэндчилгээ

    Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд мэдлэг, чадвар, сэтгэл оюунаа зориулан хүчин зүтгэж яваа Зоонозын өвчин судлалын салбарын үе үеийн эмнэлгийн тусгай мэргэжилтнүүддээ “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Нийтлэгдсэн огноо: 2020.05.12

    2987
  • Зоонозын өвчин
    Шувууны томуугийн халдварын мэдээ (2020.05.12)

    НЭГ. Шувууны томуугийн А хүрээний вирусын шувууны өвчлөлийн хураангуй мэдээлэл: 2020 оны 4 дүгээр сарын 27-ноос 5- дугаар сарын 11-ны хооронд шувууны томуугийн А хүрээний вирус АНУ, Унгар, Итали, Ирланд, Вьетнам зэрэг улс орны шувууны аж ахуйд илрээд байна. АНУ -д 1 удаагийн өвчлөл бүртгэгдэж 34160, Унгар улсад 4 удаа өвчлөл бүртгэгдэж 32130, Итали улсад ...read more →

    2004
  • ЗӨСТ
    Тандалт судалгаа хийлээ

    Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Ханх, Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрт хачгаар дамжих халдварын хүн амын дундах болон байгалийн голомтын тандалт судалгааг гүйцэтгэлээ. Хүн амын дундах тандалт судалгааны хүрээнд нийт 865 иргэнээс асуумж судалгааг авч, 305 өрхийн 1339 хүн амд зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, санамж хуудас тараав. ...read more →

    1420
  • ЗӨСТ
    Говь-Алтай аймгийн ЗӨСТ тандалт судалгаа хийлээ

    Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2020 оны 04-р сарын 15-18-ны  хооронд Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Дэлгэр сумын нутагт хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгаа болон ус, намгийн шувуудын ажиглалт судалгаа хийлээ. Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Нийтлэгдсэн огноо: 2020.05.08

    1394
  • Цаг үеийн
    Анзаарагддаггүй өвчнүүдийг устгах, хянах Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн үйл ажиллагааны баримт бичиг

    ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн Хороо 2018 оны 10-р сард Анзаарагддаггүй өвчнүүдийг устгах, хянах Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн үйл ажиллагааны баримт бичгийг эцэслэн баталсан (WPR/RC69/5). Энэхүү баримт бичгийг Бүс нутгийн Хөтөлбөрийг Хянах Группын 2017 оны уулзалт, 2018 оны 2, 3-р сард хуралдсан Анзаарагддаггүй өвчнүүдийн Хөтөлбөрийн Зохицуулагч нарын уулзалтуудаар тус тус хэлэлцэж, эцэслэн боловсруулж, ...read more →

    1191
  • Цаг үеийн
    Дадлага сургуулилалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    “Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт штабын дадлага сургуулилалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийтлэгдсэн огноо: 2020.05.07

    1531
  • Онцлох
    Дадлага сургуулилалт хийгдэж байна

    Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу COVID-19-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилалт өнөөдрөөс эхэлж байна. Тус сургуулилт нь 2020 оны 05-рсарын 06-08-ны хооронд 3 хоног үргэлжилнэ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны бие бүрэлдэхүүн, шуурхай хариу арга хэмжээний баг зарлан мэдээлэх дохиогоор 20 ...read more →

    6115
  • ЗӨСТ
    Хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээ хийлээ

    Архангай аймгийн ЗӨСТ 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хачгаар дамжих халдварын тандалт судалгааг 2020 оны 04-р сарын 27-оос 05-р сарын 01-ний хооронд Хангай, Тариат сумын нутагт хийлээ. Тус тандалт судалгааны хүрээнд дээрх сумдын нутаг дэвсгэрт хачиг тархах боломжтой амьдрах орчинг сонгон 20 цэгт газрыг хамруулан газрын гадаргуу болон бог, бод малаас бэлчээрийн хачиг цуглуулав. ...read more →

    1397
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter