ЗӨСТ
Тандалт судалгаа хийлээ
1235

Баянхонгор аймгийн ЗӨСТ 2020 оны 05-р сарын 01-05-ны өдрүүдэд Баянхонгор сумын нутагт хачгийн тархалт, нягтшил, зүйлийн бүрдэл, хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор хайгуул хэлбэрийн тандалт судалгааг хийлээ. Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хачиг тархах боломжтой биотопыг сонгон 3 секторт 9 цэгт газрыг хамруулан бэлчээрээс 72 дарцаг/км-ээр 516 хачиг цуглуулав. Цуглуулсан хачгийг ЗӨСҮТ-д хачгаар дамжих халдварт өвчний үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээг хийлгэхээр хүргүүллээ.

Мөн 2020 оны 04-р сарын 29, 30-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөнцагаан нуурт ус, намгийн шувуудын хаврын тандалт судалгааг хийлээ. Тус ажиглалт, тооллогоор нийт 8 овгийн 19 зүйлийн 6371 ус намгийн шувууд тоологдлоо. Шувууны үхдэл зэм олдоогүй, шувуудын хөдөлгөөн, сонор сэрэмж хэвийн байв.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.05.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter