Архангай аймгийн ЗӨСТ 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хачгаар дамжих халдварын тандалт судалгааг 2020 оны 04-р сарын 27-оос 05-р сарын 01-ний хооронд Хангай, Тариат сумын нутагт хийлээ. Тус тандалт судалгааны хүрээнд дээрх сумдын нутаг дэвсгэрт хачиг тархах боломжтой амьдрах орчинг сонгон 20 цэгт газрыг хамруулан газрын гадаргуу болон бог, бод малаас бэлчээрийн хачиг цуглуулав.
Голомтот нутгийн эрсдэл бүлгийн хүн амаас хачгаар дамжих халдварын асуумж судалгааг авч судалгааны үр дүнд үндэслэн хачиганд хазуулсан өгүүлэмжтэй хүнээс лабораторийн шинжилгээ хийх зорилгоор дээж авлаа.
Мөн хачгаар дамжих халдварын голомот нутгийн хүн амд хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, санамж хуудас тараалаа.
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.05.05