• ЗӨСТ
    Өмнөговь аймагт шувууны тандалт судалгаа хийлээ

    Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Баяндалай, Ханхонгор, Хүрмэн сумдын нутагт шувууны тандалт судалгаа хийлээ. Судалгааны ажлыг Баяндалай сумын Хөв цөөрөм, Төхмийн гол, Ханхонгор сумын Балга усны нуур, Хадат, Хүрмэн сумын Шилүүстэйн нуур орчмын нийт 5 цэгт газар ус, намгийн шувуудын тооллого, зүйлийн бүрдэл, зан төлвийн ажиглалт хийлээ. Тандалтын явцад нийт 281 шувуу тоологдсон байна. ...read more →

    146
  • ЗӨСТ
    Говь-алтай аймагт тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт, хайгуул шинжилгээ хийлээ

    Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрүүдэд Эрдэнэ, Чандмань, Цогт сумдын нутагт тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт, хайгуул шинжилгээний ажлыг зохион байгуулан хийлээ. Тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжил, өвчний үндсэн агуулагч мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтыг тогтоох ...read more →

    144
  • ЗӨСТ
    Баянхонгорт аймаг тарваган тахал өвчний байгалийн голомтын хайгуул шинжилгээ хийлээ

    Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 8-ны өдрүүдэд Баян-Өндөр сумын Бурхан буудай–Гичгэнэ, Баянцагаан сумын Баянцагааны нурууны Цурав голомтод тарваган тахал өвчний байгалийн голомтын хайгуул шинжилгээ хийлээ. Тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжил, өвчний үндсэн агуулагч мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтыг тогтоох ...read more →

    341
  • ЗӨСТ
    Баянхонгор аймагт шувууны тандалт судалгаа хийлээ

    Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2025 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Баацагаан сумын Бөөнцагаан нууранд шувууны тандалт судалгааг хийлээ. Шувууны тандалт судалгаагаар 16 зүйлийн 1247 ус намгийн шувуу тоологдсон. Энэхүү тандалт судалгаа нь шувуунаас хүнд халдварлах аюултай халдварт өвчний эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид ийм ...read more →

    304
  • ЗӨСТ
    Өмнөговь аймгийн Хүрмэн суманд хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийлээ

    Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Хүрмэн суманд хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор тандалт судалгаа хийлээ. Тус тандалтын хүрээнд хачиг тархах боломжтой биотопыг сонгон, нийт 16 цэгт дарцаг/цаг ажиллуулан H.asiaticum, D.nuttalli зүйлийн 636 ширхэг хачиг цуглуулан зүйлийн бүрдлийг тогтоон, шинжилгээнд дээжилсэн. Мөн орон нутгийн иргэдийн дунд хачгаар дамжих халдварын талаарх ...read more →

    296
  • ЗӨСТ
    Өмнөговь аймагт “Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт-2025” амжилттай зохион байгуулагдлаа

    Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо болон Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв хамтран “Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт-2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч их эмч Б.Ууганжавхаа “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ, ахуйн шавж, мэрэгч ...read more →

    332
  • ЗӨСТ
    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дотуур байрны сурагчдад сургалт хийлээ.

    Зоонозын өвчин судлалын төвөөс Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны нийт 170 сурагчдад “Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх нь”, “Галзуу өвчний тухай ерөнхий ойлголт” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, 500ш санамж болон тараах материал тарааж хамтран ажиллалаа. Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Нийтэлсэн огноо: 2025.06.10

    287
  • ЗӨСТ
    Цэргийн байгууллагын албан хаагчдад зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх сургалт зохион байгууллаа

    Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд цэргийн байгууллагын алба хаагчдад “Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн цэргийн 0131-р анги, Зэвсэгт хүчний 167-р анги, 148-р тусгай рот, Гурвантэс суман дахь гал унтраах 67-р анги, Цогтцэций суман дахь гал унтраах 44-р ...read more →

    278
  • ЗӨСТ
    Өвөрхангай аймагт шувууны тандалт судалгаа хийлээ

    Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Хархорин, Хужирт, Есөнзүйл сумдын нутагт шувууны тандалт судалгааг 2025 оны 5 дугаар сарын 20-оос 5 дугаар сарын 23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлыг Сангийн далай, Цагаан нуур, Дуут нуур, Тээг нуур болон Орхон, Онгийн голын сав дагуу нийт 36,000 га талбайд гүйцэтгэж, ус, намгийн шувуудын тооллого, зүйлийн бүрдэл, зан ...read more →

    158
  • ЗӨСТ
    Хөвсгөл аймагт шувууны томуугийн тандалт судалгаа хийж, өвчлөлийн сэжигтэй тохиолдол илрээгүй байна

    Хөвсгөл аймаг нь Монгол орны ус, намгийн экосистемийн чухал бүс нутгийн нэг бөгөөд нүүдлийн шувуудын дамжин өнгөрөх замд байрладаг тул шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний эрсдэл өндөртэйд тооцогддог. 2025 онд батлагдсан календарчилсан төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймаг дахь Зоонозын өвчин судлалын төв 05 дугаар сарын 26–28-ны өдрүүдэд Мөрөн сумын Дэлгэрмөрөн гол болон Алаг-Эрдэнэ сумын ...read more →

    168
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter